ТООЦООЛОЛ
Хөрөнгийн төрөл:
Хөрөнгийн үнэ:
Урьдчилгаа төлбөр:
Зээлийн хэмжээ:
Зээлийн хугацаа:
Зээлийн хүү:
Сард төлөх дүн:
Өрхийн орлого:
Тооцоолол дэлгэрэнгүй
Зээлийн нөхцөл харах
Хөрөнгийн төрөл:
Хөрөнгийн үнэ:
Даатгуулах үнэлгээ:
Даатгалын хугацаа:
Даатгалын хураамж:
Төлөх хураамж:
Даатгалын нөхөн төлбөр:
Даатгалын нөхцөл харах

1. ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТ ХЭЗЭЭ ЗАРЛАГДДАГ ТАЛААР:

Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд (тухайн албан тушаалд ажиллаж байсан хүн тэтгэвэр тогтоолгох насанд хүрч эсхүл өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн, эрүүл мэндийн байдлын болон урт хугацааны сургалтад хамрагдах болсон, халагдсан зэрэг) төрийн захиргааны байгууллагууд энэхүү сул орон тоог нөхөх захиалгаа Төрийн албаны зөвлөлд  ирүүлдэг.

 

 Тухайн сул орон тооны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл бүхий зарыг  Төрийн албаны зөвлөл Төрийн албаны тухай хуулийн 17.4 дэх хэсэгт заасны дагуу  өмнө нь төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгч тэнцэн, нөөцөд бүртгэгдсэн иргэдээс уг албан тушаалд тавих шаардлагыг харгалзан сонгон шалгаруулж нөхөх боломж, бололцоог бүрдүүлэх үүднээс  www.csc.gov.mn гэсэн цахим хуудсаны "Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөц → Нөөцөөс нөхөх иргэдийн зар" гэсэн хэсэгт  байршуулж нийтэд зарладаг.

Хэрэв зард заасан хугацаанд нөөцөд бүртгэлтэй иргэдээс зарлагдсан сул орон тоо нөхөгдөөгүй тохиолдолд Төрийн албаны зөвлөлөөс тухайн сул орон тооны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл бүхий зарыг  www.csc.gov.mn гэсэн цахим хуудсаны "Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт→Мэргэшлийн шалгалтын зар, мэдээлэл" гэсэн хэсэгт шалгалт эхлэхээс 21-ээс доошгүй хоногийн өмнө нийтэд зарлан "Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн  шалгалт"-ыг зохион байгуулдаг.

 Иймд мэргэшлийн шалгалтын талаарх мэдээллийг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудас болон интернэтийн олон нийтийн сүлжээ (facebook, twitter)-гээр дамжуулан  авах боломжтой.

 Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанд тавигдах мэргэшлийн шалгалтын зард тухайн сул орон тоо хаана ямар байгууллагад гарсан, ямар боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлагатай байх, гадаад хэлний шаардлага тавигдсан эсэх, ямар материал бүрдүүлэх, бүртгэл болон шалгалт авах хугацаа зэрэг дэлгэрэнгүй мэдээлэл тавигддаг юм.

 

 2. ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ТАЛААР

 "Төрийн жинхэнэ албан тушаалд анх ороход мэргэшлийн шалгалт авах журам, заавар"-ыг Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 5 дугаар сарын 17 -ны өдрийн 86 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан юм. Төрийн албаны мэргэшлийн шалгалт дараах гурван бүрэлдэхүүн хэсгээс бүрдэнэ.

 

 

 

Шалгалт

Авбал зохих оноо

Тайлбар

1

Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалт

60

Энэ гурван шалгалтын нийлбэр дүн 60 ба түүнээс дээш байвал Төрийн албаны мэргэшлийн шалгалтад тэнцсэнд тооцогдоно. Шалгуулагч иргэн мэргэшлийн шалгалтын бүрэлдэхүүн хэсэг тус бүрийг  заавал өгнө. Хэрэв шалгуулагч иргэн мэргэшлийн шалгалтын аль нэг бүрэлдэхүүн хэсгийг өгөөгүй бол шалгалтад тэнцээгүйд тооцно.

2

Ур чадварын түвшин тогтоохшалгалт

25

3

Мэдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлох шалгалт

15

  Шалгалтын эхний хэсэг  Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалтыг 60 асуулттай сорилоор авна.  Энэ шалгалтад 36 оноо авснаар дараагийн шалгалтад орох эрхтэй болно. Сорилд: 

 1.    Төрийн алба түүнтэй холбогдох хууль эрх зүйн мэдлэгийн асуултууд

 2.    Монгол орны түүх, нийгэм, эдийн засаг, соёлын талаарх ерөнхий мэдлэгийн асуултууд

 3.    Байгаль, нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны үндсэн мэдлэгийн асуултууд

 4.    Логик сэтгэлгээ, сэтгэхүйн асуултууд  багтах юм.

 Дэлгэрэнгүйгээр авч үзвэл:

 

 

Төрийн бодлого, төрийн албатай холбогдсон хууль  эрх зүйн мэдлэг шалгах

Асуултын тоо

Шалгалтад бэлдэх материал

1

Монгол Улсын  Үндсэн хууль, 

1

Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтын сорилгын хураамж” гарын авлагад эдгээр хуулиудаас боловсруулсан сорилууд орсон тул энэ гарын авлагыг ашиглах боломжтой

2

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль, 

1

3

Төрийн бэлэг тэмдгийн тухай хууль, 

1

4

Монгол Улсын Их Хурлын тухай хууль, 

1

5

Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, 

1

6

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль,

1

7

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, 

1

8

Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хууль, 

1

9

Монгол Улсын Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль, 

1

10

Төрийн  албаны тухай хууль, 

1

11

Төрийн албан ёсны хэлний тухай хууль,

1

12

Төрийн нууцын тухай хууль,

1

13

Авлигын эсрэг хууль, 

1

14

Төрийн хяналт шалгалтын тухай хууль, 

1

15

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, 

1

16

Хөдөлмөрийн тухай хууль,

1

17

Захиргааны хариуцлагын тухай хууль, 

1

18

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, 

1

19

Иргэдээс төрийн байгууллага,  албан тушаалтанд гаргасан өргөдөл,  гомдлыг    шийдвэрлэх тухай хууль, 

1

20

Байгууллагын нууцын тухай

1

21

Татварын ерөнхий хууль, 

1

22

Хувь хүний  орлогын албан татварын тухай хууль, 

1

23

Нийгмийн даатгалын  тухай  хууль, 

1

24

Нийгмийн халамжийн тухай хууль, 

1

25

Хувь хүний нууцын тухай

1

26

Байгаль  орчныг хамгаалах тухай хууль, 

1

27

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, 

1

28

Боловсролын тухай хууль, 

1

29

Архивын тухай хууль, 

1

30

Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, 

1

Эдгээр хууль тогтоомжоос боловсруулсан сорил гарын авлагад ороогүй тул уг хууль тогтоомжтой танилцаж бэлтгэх нь зүйтэй

31

Монгол Улсын Үндэсний хөгжлийн цогц бодлого, 

1

32

Жендэрийн тэгш байдлыг хангах тухай хууль

1

33

Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн тухай

1

34

Мэдээллийн ил тод  байдал ба мэдээлэл авах эрхийн тухай

1

35

Төсвийн тухай хууль

1

36

Төсвийн тогтвортой байдлын тухай

1

37

Сонгуулийн тухай хууль /Бүх шатны сонгуулийн хуулиудаас /

1

38

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль.

1

39

Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм

1

40

МУ-ын ЗГ-ын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр

1

 

НИЙТ

40

 

 

Байгаль, нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны үндсэн мэдлэг, Монгол орны түүх, соёл, төрийн байгууламж, нийгэм, эдийн засгийн хөгжлийн талаарх ерөнхий мэдлэгийг шалгах

 

 

1

Монгол орны түүх, соёл

2

Шалгуулагч иргэний ерөнхий мэдлэгийн түвшинг шалгасан сорилоос бүрдсэн. /Гарын авлагад ороогүй/

2

Төрийн байгууламж

2

3

Нийгэм, эдийн засаг

2

4

Нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухаан

2

5

Байгалийн шинжлэх ухаан

2

 

НИЙТ

10

 

 

Логик сэтгэлгээг тогтооход чиглэсэн ерөнхий мэдлэгийг шалгах  

 

 

1

Логик сэтгэлгээ

10

Шалгуулагч иргэний логик сэтгэлгээг шалгасан сорилоос бүрдсэн. /Гарын авлагад ороогүй/

 

БҮГД

60

 

 Шалгалтын хоёрдугаар хэсэг  "Ур чадварын түвшин тогтоох" шалгалт нь:

 1.    Монгол хэлний мэдлэг болон албан хэрэг хөтлөх ур чадварыг шалгах

 2.    Мэдээллийн технологийн ур чадварыг шалгах гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ.

 Дэлгэрэнгүйгээр авч үзвэл:

 

 

Монгол /кирил/ хэлбичгийн мэдлэгийн болон  албан хэрэг хөтлөх ур чадвар шалгах

Шалгалтын асуултад ногдох тоо

Шалгалтад бэлдэх материал

1

Монгол /кирил/ хэлбичгийн мэдлэг шалгах

8

1.    Ц.Дамдинсүрэн, Б.Осор, “Монгол үсгийн дүрэм” 1983он

 

2.Монгол Улсын Төрийн хэлний зөвлөлийн 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 01 дүгээр  тогтоолоор баталсан  Кирил бичгийн бичлэгийн стандарт тогтоох тухай” баримт бичигтэй танилцаж бэлтгэх нь зүйтэй

2

Албан хэрэг хөтлөх ур чадвар шалгах

7

Стандартчилал, хэмжил зүйн Үндэсний зөвлөлийн 2011 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 02 дугаар тогтоолоор баталсан “Зохион байгуулалт, захирамжлалын баримт бичиг MNS 5140-1:2011” стандарт”  болон АЕГ-ын даргын 2009 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 68 дугаар тушаалаар баталсан  “Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар” гэсэн баримт бичигтэй танилцаж бэлтгэх нь зүйтэй

 

НИЙТ

15

 

 Монгол хэлний мэдлэг болон албан хэрэг хөтлөх ур чадварын шалгалтад нийт 15 оноо авах бөгөөд 9-өөс бага оноо авбал мэдээллийн технологийн ур чадварын шалгалтад  орохгүй. Мэдээллийн технологийн ур чадварын шалгалтаар нийтдээ 10 хүртэлх оноо авах боломжтой.

 Шалгалтын гуравдугаар хэсэг Мэдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлох шалгалтад 15 хүртэлх оноо авах бөгөөд тухайн байгууллагын зорилт, чиг үүрэг, улс орны нийгэм эдийн засгийн хөгжлийн талаар, тухайн албан тушаалыг хашихад шаардлагатай зан үйл, хандлага, чадварын талаар  ярилцаж үнэлэх юм. Асуулт бүрт 0-3 хүртэл /маш сайн 3, сайн 2, дунд 1, хангалтгүй 0/ оноогоор үнэлгээ өгөх бөгөөд энэ шалгалтын нийлбэр оноо 15 хүртэл байна.

 Дээрх гурван бүрэлдэхүүн шалгалтад 60 ба түүнээс дээш оноо авсан шалгуулагчийг  төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад тэнцсэнд тооцно. Шалгуулагч иргэн мэргэшлийн шалгалтын бүрэлдэхүүн хэсэг тус бүрийг  заавал өгнө. Хэрэв шалгуулагч иргэн мэргэшлийн шалгалтын аль нэг бүрэлдэхүүн хэсгийг өгөөгүй бол шалгалтад тэнцээгүйд тооцно.

 

3. БҮРТГҮҮЛЭХ  ИРГЭДЭД ЗОРИУЛСАН  САНАМЖ

 ·   Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтыг цахимаар авдаг  тул бүртгүүлсэн иргэд   Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанаас өрсөлдөж байгаа ажлын байрандаа хэдэн иргэн бүртгүүлсэн, шалгалтаар  бүртгүүлсэн иргэд ямар үнэлгээ авсан, оноогоороо хэддүгээр байранд жагсаж байгаа зэрэг мэдээллийг  авах боломжтой.

 ·   1990 оны 05 дугаар сарын 06-ны  өдөр болон түүнээс хойш төрсөн иргэн хуульд заасан цэргийн жинхэнэ алба хаах үүргээ биелүүлээгүй бол төрийн жинхэнэ албан тушаалд ажиллуулахыг төрийн албаны тухай хуулиар хориглодог тул төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад оруулах боломжгүй.

 ·   Мэргэшлийн шалгалт өгч тэнцэн, нөөцөд бүртгэгдсэн  иргэн “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын 6 дугаар зүйлийн 3  дахь хэсэгт зааснаар  тухайн мэргэшлийн шалгалт өгсөн төрийн жинхэнэ албан тушаалын ангилалаас дээшхи ангилалын албан тушаалд, тухайлбал, дэс түшмэлийн албан тушаалд шалгалт өгсөн иргэн ахлах түшмэлийн ангиллын албан тушаалд   томилогдох  боломжгүй.

 ·   “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын  6 дугаар зүйлийн 6.2.1 дэх хэсэгт  зааснаар хэрэв нөөцийн жагсаалтад бүртгэгдэж  нэр дэвшсэн иргэн өрсөлдсөн ажлын байранд томилогдон ажиллахаас татгалзсан эсхүл "Мэргэшлийн шалгалтад тэнцсэн иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэх тухай" Төрийн албаны зөвлөлийн шийдвэр тус зөвлөлийн цахим хуудсанд тавигдсанаас хойш 1 сарын дотор тухайн албан тушаалд томилогдохоор биеэр очоогүй, эсхүл өрсөлдсөн ажлын байранд томилогдохоос татгалзсан тухай бичгээр мэдэгдээгүй бол уг иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтаас хасагдсанд тооцно.  Энэ тохиолдолд Төрийн албаны зөвлөл, аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл онооны дарааллыг баримтлан дараагийн иргэний нэрийг дэвшүүлдэг журамтай.

 

 4. АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГЫН ТАЛААР

 Зарлагдсан ажлын байранд тавигдсан шаардлагыг тухайн байгууллага боловсруулж захиалга ирүүлдэг тул энэ талаар зард тавигдсан байгууллагын утсаар, эсхүл биеэр  очиж мэдээлэл, лавлагаа авах нь зүйтэй.

 1.Төрийн албаны тухай хуулийн 10, 17 дугаар зүйл, ТАЗ-ийн 2013 оны 86 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар тухайн зарлагдсан сул ажлын байранд тавигдсан 4 ерөнхий шаардлага (БОЛОВСРОЛ, МЭРГЭЖИЛ,  МЭРГЭШИЛ, ТУРШЛАГА)-ыг бүгдийг нь хангасан иргэн л бүртгүүлэх  боломжтой. Тухайлбал:

 1.1.”Боловсролын шаардлага”- Хэрэв бакалаврын боловсролын зэргийн шаардлага тавигдсан бол ажлын байранд бакалаврын дээд боловсрол болон түүнээс дээшзэрэгтэй иргэн бүртгүүлэх боломжтой.. 

 1.2.”Мэргэжлийн шаардлага”- их, дээд сургуульд зөвхөн бакалаврын түвшинд суралцан эзэмшсэн үндсэн мэргэжлийг ойлгоно.Үүнд:  Их эмч,  нягтлан бодогч  гэх мэт. /Их, дээд сургууль төгссөн бакалаврын диплом дээрх эзэмшсэн мэргэжлийн нэр нотолгоо болно/

 1.3. “Мэргэшлийн шаардлага”- тавигдсан бол их, дээд сургуульд суралцан төгсөж,бакалаврын дээд боловсрол, тодорхой мэргэжил эзэмшсэний дараа үндсэн мэргэжлээрээ болон өөр чиглэлээр мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан, үүний дотор тодорхой хугацаанд тухайн зарлагдсан чиглэлээр курст суралцсанаас эхлээд магистр, докторын зэрэг хамгаалсангэх мэт  сургалт, дадлагажилтад ямар нэг хэлбэрээр хамрагдсан байхыг ойлгоно./Энэ тухай холбогдох диплом, гэрчилгээ/сертификат нотолгоо болно/

 1.4.”Туршлагын шаардлага”- “Мэргэжлээрээ ажилласан байх” гэсэн шаардлага тавигдсан бол   тухайн мэргэжлээрээ улсын болон хувийн хэвшилд ажилласныгойлгоно. Ажилласан жилийг Иргэний хуулийн 71 дүгээр зүйлд заасан хугацаа тооцох журмын дагуу хоногоор тооцдог. Жишээ нь, мэргэжлээрээ 1-ээс  доошгүй жил ажилласан байх шаардлага тавигдсан байна гэвэл  яг хоногоороо тооцоход 365 хоног гүйцсэн байх ёстой гэсэн үг. /Энэ хугацааг тооцохдоо Нийгмийн даатгалын  дэвтрийн “Ажилд орсон, шилжсэн, чөлөөлсөн” гэсэн хүснэгтэд  бичигдсэн ажилласан хугацааг баримтална/.

 Хэрэв тухайн зарлагдсан сул ажлын байранд тавигдсан 4 ерөнхий шаардлага (боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага)-ыг бүрэн хангаагүй иргэнийг бүртгэвэл, энэ нь Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн,  ёс зүйгүй үйлдэл болох тул бүртгэл явуулж байгаа Шалгалтын салбар комиссын гишүүд ийм иргэнийг бүртгэх боломжгүй  гэдгийг урьдчилан анхааруулж байна!!!  

 Та дээрх санамж болгосон зүйлүүдийг тооцож үзээд БИ БҮРТГҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ ЮМ БАЙНА гэсэн ИТГЭЛ ҮНЭМШИЛТЭЙ болсон нөхцөлд л бүртгүүлэхээр ирнэ үү.