ТООЦООЛОЛ
Хөрөнгийн төрөл:
Хөрөнгийн үнэ:
Урьдчилгаа төлбөр:
Зээлийн хэмжээ:
Зээлийн хугацаа:
Зээлийн хүү:
Сард төлөх дүн:
Өрхийн орлого:
Тооцоолол дэлгэрэнгүй
Зээлийн нөхцөл харах
Хөрөнгийн төрөл:
Хөрөнгийн үнэ:
Даатгуулах үнэлгээ:
Даатгалын хугацаа:
Даатгалын хураамж:
Төлөх хураамж:
Даатгалын нөхөн төлбөр:
Даатгалын нөхцөл харах

ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ

  • Зээлийн хугацаа 20 хүртэл жил
  • Зээлийн хүү /жилийн/ 8 /±1/, тухайн жилийн инфляциас хамаарч улиралд нэг удаа өөрчлөгдөж болно.
  • Урьдчилгаа төлбөр 30%-аас дээш/Өөрийн өмчлөлийн орон сууцыг урьдчилгаа хэлбэрээр барьцаалж болно/
  • Өрхийн өр орлогын харьцаа татварын өмнөх орлогын 45 хувиас ихгүй.

 Зээлээр худалдан авах орон сууц нь дараах шаардлагийг хангасан байна.

  • Инженерийн дэд бүтэц (цахилгаан, дулаан, ус, ариутгах татуурга, холбоо дохиолол)-д бүрэн холбогдсон, эрх бүхий байгууллагын шийдвэрээр байнгын ашиглалтад орсон шинэ орон сууцболон инженерийн дэд бүтэцэд бүрэн холбогдсон, барилгын техникийн хяналт хэрэгжүүлэгч байгууллагын шийдвэрээр ашиглахыг хориглоогүй,ашиглагдаж байгаа хуучин орон сууц байх.
  • Монгол Улсад байршилтай, зөвхөн нийтийн зориулалттай орон сууц байх.
  • Нийт талбайн хэмжээ нь “Орон сууцны барилгын хэмжээг тооцох аргачлал” MNS6058:2009 стандартын дагуу тооцсоноор 80 м2-аас дээшгүй орон сууц байх.
  • Монголбанкнаас баталсан “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”-д заасны дагуу эд хөрөнгийнболон амьнасныдаатгалд хамрагдсан байх
  • Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх болон эд хөрөнгийн бусад эрхийн талаар гуравдагч этгээдэд шаардах эрх үүсээгүй байх.
  • Барьцаалбар үйлдсэн байх.
  • Банк ипотекийн зээлийн барьцаа болж байгаа орон сууцны чанар, ашиглалтын байдал, барьцаагаар үүргийн гүйцэтгэл хангуулах нөхцөлтэй холбоотой нэмэлт шаардлага тавих эрхтэй байна/Түүхчилсэн лавлагаа Г.М/

Зээлдэгчид тавигдах шалгуур үзүүлэлт

  • Монгол улсын иргэн, 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай
  • Банк санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, төлбөргүй байх.
  • Өрхийн гишүүний аль нэг нь Засгийн газрын 2009 оны 368 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчдыг орон сууцны зээлд хамруулах журам”-ын дагуу авсан орон сууцны ипотекийн зээлийн өрийн үлдэгдэлгүй байх
  • Өрхийн гишүүний аль нэг “Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, Сангийн сайд, Нийслэлийн Засаг даргын 2012 оны 45/49/А-108 дугаар хамтарсан тушаал, захирамжаар баталсан “Иргэдийг жилийн 6 хувийн хүүтэй орон сууцны зээлд хамруулах харилцааг зохицуулах журам”-ын дагуу авсан орон сууцны ипотекийн зээлийн өрийн үлдэгдэлгүй байх
  • Тухайн байгууллагад 1,5 жилээс доошгүй хугацаанд ажилласан байх

Бүрдүүлэх материалын жагсаалт

  • Зээл хүссэн өргөдөл
  • Зээлдэгч болон хамтран зээлдэгчийн анкет
  • Гэр бүлийн насан хүрсэн гишүүдийн иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны тодорхойлолт
  • Байнга оршин суугаа газрын Засаг даргын тодорхойлолт /Ам бүлийн гишүүдийн овог нэрийн хамт/
  • Худалдан авагч итгээдтэй хийсэн орон сууц худалдах, худалдан авах гэрээ
  • Худалдан авах орон сууцны эд хөрөнгийн эрхийн гэрчилгээ
  • Улсын бүртгэлийн ерөнхий газраас авсан дэлгэрэнгүй лавлагаа
  • Шаардлагатай үед барьцаа хөрөнгийн эрх бүхий байгууллагаас хийсэн үнэлгээ
  • Зээл хүсэгч нь бусад банк, банк бус санхүүгийн байгууллагад хэвийн зээлийн өрийн үлдэгдэлтэй бол тус банк, банк бус санхүүгийн байгууллагатай байгуулсан зээлийн гэрээ, дансны хуулга
  • Урьдчилгаа төлбөрийг төлсөн, эсхүл төлөх боломжтойг батлах баримт /Хадгаламж, харилцах дансны хуулга Г.М/

Цалингийн орлоготой бол

  • Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /Сүүлийн 2-3 жилийн хугацанд нийгмийн даатгал төлөгдсөн хэсэг, ажилд томилсон тушаал хэсэг, иргэний зураг, нэр, мэдээлэлтэй хэсгүүдийг хувилна/
  • Ажлын газрын үнэмлэхний хуулбар, хөдөлмөрийн гэрээ
  • Цалингийн дансны хуулга, ажил олгогч байгууллагын цалингийн тэмдэглэл, тодорхойлолт, хүснэгт

Бизнесийн орлогтой бол

  • Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд хуулийн дагуу зайлшгүй тусгай зөвшөөрөл авах шаардлагатай бол эрх бүхий байгууллагаас авсан албан ёсны зөвшөөрөл, лиценз, ажлын байрны дүгнэлт, түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг бол түрээсийн гэрээ
  • Өрхийн бизнесийн үр ашгийн тооцоо, бараа материал, бизнесийн орлогын бүртгэл, хар дэвтэр, харилцах, хадгаламжын дансны хуулга
  • Зээл хүсэгч нь хувьдаа хуулийн этгээдтэй, түүнээс орж ирэх орлогоор зээл, зээлийн хүүний төлбөрийг төлөх бол аж ахуй нэгжийн гэрчилгээ, дүрмийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, сүүлийн 2 жилийн татварын албаар баталгаажсан санхүүгийн тайлан
  • Түрээсийн орлоготой бол /Түрээсийн гэрээ, төлбөр хүлээн авсан баримт, түрээслэгч обьектийн гэрчилгээний нотариатаар баталгжуулсан хуулбар, түүний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд хуулийн дагуу зайлшгүй тусгай зөвшөөрөл авах шаардлагатай бол эрх бүхий байгууллагаас авсан албан ёсны зөвшөөрөл, лиценз, ажлын байрны дүгнэлт Г.М/

 

 Online EXPO www.orlogo.mn